Хоёр Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтын хөтөлбөрийг зөвшилцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-02 20:09:43
СӨҮЛ. /ТАСС/. Умард Солонгосын нийслэл Пхеньян хотод болох Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн хоёр дахь концертын хөтөлбөрийг хоёр Солонгос зөвшилцжээ. Тоглолтыг зохион байгуулагчдын мэдэгдсэнээр, Умард Солонгостой хамтарсан 160 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид хоёр дахь тоглолтод оролцох аж.
 
Хамтарсан тоглолт энэ сарын 3-нд буюу маргааш 16:00 цагаас 12 мянган үзэгч багтдаг Чон Чу Ёны нэрэмжит спортын ордонд болох аж. Уг тоглолтод Умард Солонгосын тал Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн үзүүлбэрийг илүү оруулахыг хүссэн байна.
 
Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн “Хавар ирлээ” урлагийн эхний тоглолт өчигдөр орой Пхеньян хотын  Том театрт болсон юм. Тоглолтыг Ким Жөн Ун, түүний гэргий Ри Сол Жу, эмэгтэй дүү Ким Ёо Жон нарын 1500 орчим хүн үзэж сонирхсон байна.
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ