Боаогийн чуулга уулзалтыг Си Жиньпин нээж үг хэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ-ын дарга Си Жиньпин “Азийн Давос” гэгддэг Боаогийн Азийн эдийн засгийн чуулга уулзалтыг нээж үг хэлнэ гэж Хятад улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И өнөөдөр мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
Энэ сарын 8-11-нд Хятадын Хайнань мужийн Боао хотноо болох уг чуулга уулзалтыг “Хөгжингүй дэлхий ертөнцийн төлөөх нээлттэй бөгөөд шинийг санаачлагч Ази” сэдвийн хүрээнд зохион байгуулах аж.
Боаогийн чуулга уулзалтын зорилго нь эдийн засаг, нийгэм болон бусад салбарт Азийн улс орнууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Азийн болоод бусад улс орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх арга замуудыг хэлэлцэж, шийдлийг олох юм.
Монгол Улсын ГХЯ-наас өнөөдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, 2002 оноос хойш Боао хотод жил тутам зохион байгуулж буй уг чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно.

Г.Доржханд
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
15 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
16 цаг