2018 онд хийх бүтээн байгуулалтын ажлынхаа талаар танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-04 10:45:53
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин дөрөвдүгээр сарын 03-нд Сайншанд сумын IV, VII багийн иргэдтэй уулзлаа. Засаг дарга 2017 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон 2018 онд "Хүний хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд хийгдэх ажлуудын талаарх иргэдэд мэдээлэл өгч тэдний сонирхсон асуултад хариулав.
Энэ жил Сайншанд сумын IV, VII  багт Эрүүл мэндийн төвийн барилгын ажил, 150 хүүхдийн цэцэрлэг, 320 хүүхдийн бага сургууль, дугуйн зам, хуучин орон сууцны барилгуудын дээвэр, дулаалга, гадна фасадны засвар, бохир ус шингээх байгууламж, авто зам дагуух болон гэр хорооллын гэрэлтүүлэг шинэчлэх зэрэг бүтээн байгуулалтуудын ажлыг хийхээр төлөвлөжээ.
Ялангуяа эрүүл мэндийн төвийг багийн Ажлын албатай, цагдаагийн байртай хамтатган нэг дор барих бөгөөд энэ нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх боломжийг бий болгож байгаа гэж албаныхан мэдээллээ.
Сайншанд сумын  IV, VII багт амьдардаг иргэдийн ихэнх нь төмөр замын суурин, өртөөнд ажилладаг хүмүүс аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ