Шуурганаар айлын гэр нурж, байшингийн дээвэр хуурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-06 09:59:38
Дорноговь /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 05-нд Дорноговийн нутгаар шуурсан цасан болон шороон шуурга, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас  айлын гэр, амбаар нурж,  байшингийн дээвэр хуурчээ.
Сайншанд сумын хэмжээнд нэг айлын гэр нурж, орон нутгийг судлах музейн барилгын дээвэр хуурсан бол Мандах, Сайхандулаан суманд нэг, нэг айлын гэр нурсан аж. Харин дөрөвдүгээр сарын 05-ны 17 цагийн үед Эрдэнэ сумын дөрөвдүгээр багийн малчин С.Сугаррагчаа гэрээсээ гарч яваад төөрснийг 21.45 цагт эсэн мэнд олжээ.
Харин тус аймгийн хэмжээнд гал түймрийн дуудлагагүй тайван байлаа гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас гэр нь нурж хохирол амссан айл өрх сумынхаа ЗДТГ-т өргөдөл гаргаж Халамжийн сангаас мөнгөн тэтгэлэг гаргуулж авах боломжтой аж.
Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ