3.7 сая мал өвөлжиж, хаваржина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 13:30:07

Баянхонгор аймагт урьдчилсан байдлаар 2015-2016 оны өвөл, хавар 20 сумын 104 багт 3.7 сая мал, хонин толгойд шилжүүлснээр 5.3 сая толгой мал өвөлжиж хаваржихаар байна.

Үүнээс хамгийн их нь буюу нийт малын 50 шахам хувь нь ямаа, 20 орчим хувь нь хонь, бусад нь бод мал байгаа юм.

Мөн Говь-Алтай аймгийн Чандмань, Бигэр, Эрдэнэ сумд Баянцагаан, Баян-Өндөр сумын 14 өрхийн 6.1 мянган толгой мал, Гурванбулаг, Жаргалант, Галуут, Эрдэнэцогт сумаас Архангай аймгийн Цахир суманд 3 өрхийн 241 толгой мал өвөлжиж хаваржиа аж. Мөнх Архангай аймгийн Цэнхэр сумд  3 өрхийн 159 толгой мал, Их тамир суманд 2 өрхийн 250 толгой мал, Булган суманд 14 өрхийн 4013 толгой мал, Завхан аймгийн Отгон суманд 1 өрхийн 898 толгой мал бүгд 64 өрхийн 14,2 мян. толгой мал отроор өвөлжинө.

Харин Баянхонгор аймгийн тусгай хэрэгцээний отрын бүс нутагт Бууцагаан сумын 20 өрхийн 16.5 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт  Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Баян-Өндөр, Галуут, Жаргалант сумын 618 өрхийн 239.6 мянган мал отроор өвөлжих юм байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ