Төсвийн төслийг өргөн барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 15:02:34

Архангай аймгийн ИТХ-ын дарга Чимидийн Мөнхбатад 2016 оны төсвийн төслийг  Засаг дарга Дувданнямын Бат-Эрдэнэ 11 дүгээр сарын 24-ний өдөр өргөн барилаа.

2016 онд цалингийн зардлыг 10 хувь, бараа бүтээгдэхүүн, гадаадын томилолт зэрэг урсгал зардлыг 50 хувь танахаар энэ төсвийн төсөлд тусгасан гэж санхүү төрийн сангийн хэлтсийн дарга сурвалжлагчдад мэдээллээ.

Хуулийн хугацаанд нь, өөрөөр хэлбэл, 11 дүгээр сарын 25-ны дотор Архангайн Засаг дарга 2016 оныхоо төсвийн төслийг ийнхүү өргөн барилаа.

Архангай аймаг Л.Булган 

Холбоотой мэдээ