Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд газраар шууд тээвэрлэлт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
Хэлэлцүүлгийн үеэр үг хэлсэн гишүүдийн хувьд хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэний уг баримт бичгийн хүрээнд шинэ зам барих эсэх, хэлэлцээр баталснаар бий болох давуу тал, манай талаас шийдвэрлэвэл зохих ямар асуудлууд байгааг тодруулж байв. Эдгээр асуултад Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл хариулахдаа,"ОХУ-ын зарим хотууд-Улаанбаатар-Бээжингийн гадуурх тойрог-Тяньжины боомт хүртэл монгол дугаартай автомашинаар монгол жолооч нар тээвэрлэлт хийх бололцоо бүрдэнэ. Энэ хүрээнд туршилтын тээвэрлэлтийг хийсэн. Ер нь манай улсын газар нутаг дээгүүр явах замын урт 1050 км бөгөөд нэн даруй шийдэх ёстой хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт замын эвдрэл, хоёрдугаарт тэмдэг тэмдэглэгээ, гуравдугаарт камержуулалтын асуудал юм. Мөн манайхны хэрэглэж буй автомашины дугаар нь хоёр орны камерын хяналтад орохгүй байна гэсэн асуудал ярьсан. Хэлэлцээр баталснаар Монгол Улс болон гуравдагч орнуудын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлт зохион байгуулах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, ачаа авч байгаа газраас хүрч байгаа цэг хүртэл ямар ч шалгалт үүсэхгүй, шууд тээвэрлэлт хийх боломжтой болох юм. Шинэ зам барих тухайд Үндэсний хөгжлийн газарт нэг төслийн асуудал яригдаж байгаа" хэмээв.
Монгол Улс 1993 оноос эхлэн “Олон улсын авто тээврийн харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, Казахстан, Украйн, БНАСАУ, Турк, Киргиз, Беларусь, Латви улстай байгуулж, олон улсын хэмжээнд авто тээврийн салбарын үйл ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хяналтын үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж буй. Сүүлийн хоёр жилийн тээвэрлэлтийн статистик үзүүлэлтээс харахад нийт тээвэрлэсэн зорчигчийн 98 орчим хувийг, тээсэн ачааны 47 хувийг авто тээврээр гүйцэтгэсэн бөгөөд тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардпага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн сүлжээг өргөжүүлэх боломж, шаардлага үүсч байна.
Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны үеэр баталсан “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хавсралтад “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай” Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар тусгагдсаны дагуу гурван улсын төлөөлөл ОХУ-ын Москва хотноо “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т гарын үсэг зурж, баталгаажуулсан. Уг хэлэлцээр нь 20 зүйл, 3 хавсралтаас бүрдэх бөгөөд уг хэлэлцээрийн хамрах хүрээ, нэр томьёоны тайлбар, талуудын эрх, үүрэг, тээвэрлэлт гүйцэтгэх нөхцөл, ерөнхий шаардлагууд, тээврийн хэрэгслийн жин, овор хэмжээ, тээвэрлэгчийн үүрэг, хариуцлага, татвар, даатгалын асуудал, тээвэрлэгч, жолоочийн хүлээх хариуцлага, хамтарсан хороо байгуулах, хорооны ажлын удирдамж, чиг үүрэг зэрэг тээвэрлэлтийн үйл ажиллагааны зохицуулалт, баримтлах шаардлага, нөхцөлүүдийг зохицуулсан.
Хэлэлцээрийн үндсэн агуулга, зарчим нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, авто тээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, авто тээврийн салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг хоёр тал нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх явдал юм.

Б.Туул