Галзуурсан үнэг айлын гадаа иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-04-12 16:28:41
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутагт хаваржиж байсан малчин айлын гадаа галзуурсан үнэг ирсэн байна.
Нутгийн иргэд үнэгийг алж дээж авч Мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд галзуурсан болох нь тогтоогдсон байна. Шинжилгээний хариу энэ сарын 11-нд ирсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн тус газарт хорио цээрийн дэглэм тогтоон ойр хавийн мал амьтаныг вакцинжуулж байна. Он гарсаар тус аймагт галзуугийн 9 тохиолдол буюу  4 үхэр, 1 адуу, 1 нохой, 3 үнэг галзуурсан нь шинжилгээгээр тогтоогдоод байгаа ажээ.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ