Улаанбадрах суманд малын эндэгдэл газар авч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-28 14:30:15

БЕРЛИН. /spiegel/. Нүүдэлчин монголчуудын амьдралын баталгаа нь мал сүрэг байдаг. Харин Монголын Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчид малын гажигтай болон дутуу төрөлт асар их нэмэгдсэн тухай гомдоллож байна.

Тэдний хэлж байгаагаар, говийн бүсэд ураны олборлолт явуулж байгаа Францын “Арева” компани үүнд буруутай ажээ. Тус компани нь 2010 оноос өөрийн охин компаниараа дамжуулан ураны олборлолтын үйл ажиллагааг тус суманд явуулж байна. Уг компани үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө тус нутагт мал сүрэг эндэх асуудал гарах нь нэн ховор байжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ