Баян-Өлгий аймгийн 6 ажлын байранд сонгон шалгаруулалт зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-04-13 10:01:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас зарим удирдах ажилтны ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлуулах захиалгаа Төрийн албаны зөвлөлд ирүүлжээ.

Ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны зөвлөл  тус аймгийн Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга,  Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга зэрэг 6 удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зарласан байна. Ажлын байранд тавигдаж буй шаардлагыг http://www.csc.gov.mn/s/35/38 линкээс орж үзэх боломжтой.


Төрийн албаны зөвлөлөөс энэ оныг “Хуулийн хэрэгжилт, хариуцлага, үр дүнгийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн удирдах ажилтны томилгоо, сонгон шалгаруулалтад хяналт шалгалт хийж хууль зөрчиж томилсон, мөн сонгон шалгаруулалтад тэнцээгүй, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа удирдах албан тушаалтнуудыг чөлөөлөөд байсан юм.

Холбоотой мэдээ