Фото зургийн уралдааны бүтээлийг маргаашнаас хүлээн авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2015-11-28 15:22:30

"Монголын үндэсний урлагийн гайхамшиг фото зурагт" гэрэл зургийн уралдааны бүтээлүүдийг маргаашнаас хүлээн авч эхлэх гэж байна.  

Монголын үндэсний урлагийн гайхамшигт дүр төрхийг буулган үлдээх зорилготой уг уралдааны бүтээлийг энэ сарын 29-нөөс ирэх сарын 3-ны хүртэл Saikhan.artstudio@gmail.com хаягаар хүлээн авах аж. 

Уралдааны бүтээлд тавих шаардлага нь:
1. Уралдаанд оролцогчдын гэрэл зураг нь Дижитал хэлбэрт 20 MB-аас ихгүй, JPEG юм уу JPG формат байх ба хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3,000 пиксел, босоо зураг бол өндөр нь хамгийн багадаа 3,000 пиксел, нягтрал 200 DPI-аас их үзэсгэлэн гаргахад зориулан хэвлэх шаардлагыг хангасан байна.
2. Мөн уралдаанд оролцогчид нь өөрийн ирүүлэх бүтээлийг олон нийтийн цахим сүлжээ, сошиалаар www.flickr.com , iso.500px.com зэрэг фото сайт блог, болон Facebook , twitter . instagram Pinterest зэрэг сошиалд ‪#‎mongoliannationaldance‬ ‪#‎mongoliannatinalsong‬ ‪#‎ДууБүжгийнчуулга‬ ‪#‎photosofmongolia‬ ‪#‎photo‬ ‪#‎camera‬ зэрэг хаягаар сурталчилна.

Үзэсгэлэнг Улсын дуурь бүжгийн эрдмийн чуулгын баярын тоглолтын дараа буюу ирэх сарын 12-13-нд гаргахаар болжээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ