Малын тоо бэлчээрийн даацаас нэг сая хонин толгойгоор хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 19:24:15

Баянхонгор аймгийн нийт сум Ус цаг уурын орчны шинжилгээний газартай хамтран бэлчээрийн ургацын хэмжээг тогтоожээ.

Сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо толгой тогтмол өссөнөөс 2015-2016 онд өвөлжиж, хаваржих малын тоо бэлчээрийн даацаас 1 сая хонин толгой малаар хэтрэлттэй гэсэн дүн гарчээ.

Энэ зун ихэнх нутгаар зуншлага оройтсоноос бэлчээрийн ургацын хэмжээ аймгийн дунджаар өмнөх оноос 0.16 цн/га-аар бага гарцтай байна. Ялангуяа говийн бүсийн Баянлиг, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан зэрэг сумын бэлчээрийн ургамлын ургац 0,37-0,98 цн/га байгаа аж.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ