Хүнсийг баяжуулснаар хүн амыг аминдэм, эрдэс бодисын дутлаас сэргийлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Тус хуулийн төсөл батлагдсанаар:
- Шимт, тэжээллэг хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж импортын бүтээгдэхүүнийг орлоод зогсохгүй өөрийн орны баялаг түүхий эдийн нөөцийг ашиглан баяжуулагч бэлдмэлийн экспортыг хөгжүүлэх боломжтой.
- Хүнс баяжуулах үйлдвэрлэл эрхлэх, баяжуулсан хүнсийг үйлдвэрлэх, боловсруулах, савлах, шошгожуулах, хадгалах, тээвэрлэх, худалдах, импортлох, экспортлохтой холбоотой эрх зүйн зохицуулалт бий болно.
- Баяжуулсан хүнсийг баталгаажуулан бүртгэж, тусгайлсан шошготойгоор нийтийн хэрэгцээнд нийлүүлэх тогтолцоо бүрдэнэ.
- Хүнсний аюулгүй байдал, хүн амыг аминдэм, эрдэс бодисын дутлаас сэргийлэх, улмаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах ач холбогдолтой.
- Олон улсад магадлан итгэмжлэгдсэн лабораториар хүнсний баяжуулалт, агуулгыг тодорхойлдог болсноор хэрэглэгчид, худалдан авагчдын эрх ашгийг хамгаалж чанарын баталгаатай хүнс хэрэглэх боломжийг нэмэгдүүлнэ.
- Дотоодын хүнсний үйлдвэр, бэлтгэн нийлүүлэгчид, лабораториуд техникийн шинэчлэл хийж, бүс нутагтаа өрсөлдөх чадвартай болох юм.
Хэлэлцүүлгийн шатанд байнгын хорооны дэмжсэн 14, дэмжээгүй 3 зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Б.Туул