Согтуугаар зөрчил гаргасан 431 хүн 7,8 сая төгрөгөөр торгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 20:18:57

Ховд аймгийн хэмжээнд 2015 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар 23 гэмт хэрэг бүртгэгджээ.

Бүртгэгдсэн  гэмт хэргийг  төрлөөр нь ангилан үзвэл: Бусдын бие махбодид гэмтэл учруулах–10, Хулгайлах-7 үүнээс иргэдийн эд хөрөнгө хулгайлах 4, малын хулгай-3, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг–1, танхайрах-3, Бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн-1, хүчиндэх-1, бусад гэмт хэрэг–4 бүртгэгдсэн байна.

Иргэд, аж ахуйн нэгж албан байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 293 гомдол мэдээлэл хүлээн авсаны 60 буюу 20.4 хувийг гэмт хэргийн шинжтэй, 159 буюу 54.2 хувь нь захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл  эзэлж  байна.

Хүлээн авсан гомдол мэдээллийн 17 буюу 5.8 хувийг газар дээр нь очиж зохицуулж, 40 буюу 13.6 хувьд нь зөвлөгөө өгч, 3 буюу 1.0 хувь нь дуудлага буцаагдан байна.

2015 оны 10 дугаар сарын 23-ны байдлаар зөрчил гаргасан 82 хүнийг албадан саатуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06-24 сарын хугацаагаар хасч, зөрчил гаргасан 431 хүнийг 7.858.500 мянган төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажилласан байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ