Төрийн байгууллагын ажлын цагийг урагшлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-20 19:06:21
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга аймгийн төрийн байгууллагын ажлын цагт өөрчлөлт оруулсан шийдвэр гарган ирэх даваа гарагаас эхлэн мөрдүүлэхээр болоод байна.
Төрийн байгууллагын ажлыг одоогийн мөрдөж байгаа цагийн хуваарийг нэг цагаар урагшлуулж, 8.00 цагт эхлүүлж, 17.00 цагт дуусгаж байхаар шийдвэрлэжээ.
Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор авсан ажлын цагт өөрчлөлт оруулсан арга хэмжээ энэ оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэх юм.
М.Батжаргал

Холбоотой мэдээ