Шүүхийн мэтгэлцээний тэмцээнд 11 их, дээд сургууль өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL-2018” шүүхийн мэтгэлцээний тэмцээн энэ сарын 28-ны өдөр эрүү, иргэн, захиргааны мэтгэлцээн гэсэн гурван төрлөөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх (Эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээн), Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх (Иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээн), Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байр (Захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээн)-нд тус тус болно.
Энэ жилийн тэмцээнийг Монголын Хуульчдын холбооны 5 жилийн ойг угтаж зохион байгуулж буйгаараа онцлог. МУИС-ийн Хууль зүйн сургууль, "Их засаг" олон улсын их сургууль, Хууль сахиулахын их сургууль, "Шихихутуг" их сургууль, "Отгонтэнгэр" их сургууль, Олон улсын "Улаанбаатар" их сургууль, "Орхон" их сургууль, Монголын Үндэсний их сургууль, "Ховд" их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, "Билиг" дээд сургууль зэрэг нийт 11 сургуулийн 26 баг өрсөлдөх юм. Тус тэмцээнийг хууль зүйн сургуулийн оюутнуудыг бодит хэрэг, маргаан дээр ажиллуулж, шүүхэд нэхэмжлэл, хариу тайлбар боловсруулан гаргах, нотлох баримтад дүн шинжилгээ хийх, өмгөөлөгчийн байр сууринаас үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах, олон улсын гэрээ конвенци хэрэглэх, прокурор яллах, цагаатгах үндэслэлийг тодорхойлох, шүүн таслах ажиллагаанд мэтгэлцээний үндсэн дээр мэргэжлийн дадал, ур чадварыг эзэмшүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тэмцээнд оюутнууд эрчимтэй бэлтгэж байна.

Ж.Батсайхан