Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалыг үргэлжлүүлэн хорихоор болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Жаст"-ын Ш.Батхүү Өмнөд Африкийн стандарт банкинд "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж зээл авсан хэргийн хамсаатнаар "Эрдэнэт" үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг сэжиглэн урьдчилан саатуулах 461дүгээр ангид цагдан хориод 30 хоногийн хугацаа дуусч байна. Гэвч түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хэлэлцэж үргэлжлүүлэн хорихоор болсон талаар түүний өмгөөлөгч Б.Мэргэн сэтгүүлчдэд мэдээллээ.
Ж.Батсайхан