Дундговийн малчид нэг тэрбум 36 сая төгрөгийн ноосны урамшуулал авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 18:45:00

Энэ онд Дундговь аймгийн малчид хонь тэмээнийхээ ноосыг үндэсний үйлдвэрлэгч 16 аж ахуйн нэгжид өгсөн байна. Давхардсан тоогоор нийт 4046 малчин өрх 890 мянга 268 кг хонины ноос, 60 мянга 40 кг тэмээний ноос бэлтгэн тушаасан бөгөөд малчдын ноос тушаасан баримтыг ҮХАА- н газарт нэгтгэн Мал хамгаалах санд хүргүүлжээ.

Мал хамгаалах санд үндэсний үйлдвэрлэгчдээс мөн малчдын ноос тушаасан баримтыг ирүүлэх бөгөөд эдгээрийг тулгасны үндсэн дээр малчдад урамшуулалыг олгодог.

Өнөө жилийн хувьд Дундговь аймгийн малчдын гар дээр нийт нэг тэрбум 36 сая төгрөг үндэсний үйлдвэрлэлдээ ноос бэлтгэж өгсний урамшуулал болж очно.

Энэ нь өнгөрсөн жилийн урамшуулалаас 23 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт болж байна.

Дундговь Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд