Сэлэнгэ аймаг "Мэргэжил сонголт" арга хэмжээг бүсчлэн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 17 сум, 6 тосгодтой. Эдгээр сумд, тосгодоо таван бүсд хуваан бүсчилсэн байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг юм. Үүний нэг илрэл нь Сэлэнгэ бүсийн сумдын төгсөх ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалт болон мэргэжлээ хэрхэн зөв оновчтой сонгох талаар мэдлэг олгох “Мэргэжил сонголт–2018” арга хэмжээ энэ сарын 4-ний өдөр бүсийн төв Цагааннуур суманд амжилттай болж өндөрлөлөө.
Уулзалтын хүрээнд хүүхдүүд мэргэжлээ хэрхэн зөв сонгох, их дээд сургуулиудын онцлог хийгээд, сурагчийн ширээнээс амьдралын сургуульд суралцах зорилгоо зөв олж харахад нь тусалдгаараа энэхүү үйл ажиллагааны онцлог оршдог аж. Энэхүү “Мэргэжил сонголт – 2018” уулзалт Сэлэнгэ аймгийн хэмжээнд буй таван бүсд амжилттай явагдаж ийнхүү хамгийн сүүлийн бүс болох “Сэлэнгэ бүс”-ийн төв Цагааннуур суманд болж өндөрлөлөө. Энэ бүсд Цагааннуур, Түшиг, Зүүнбүрэн сумд хамрагддаг.
Уулзалтанд ЗГХЭГ-ын референт Б.Батсайхан, БСШУСЯ-ны дээд боловсролын мэргэжилтэн Х.Батсайхан, БСШУСЯ-ны боловсролын үнэлгээний төвийн захиалгат шалгалт, тусгай боловсролын хариуцсан мэргэжилтэн Б.Батзаяа, БСШУСЯ-ны боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн мэргэжилтэн Ц.Цацрал, БСШУСЯ-ны боловсролын зээлийн сангийн мэргэжилтэн Х.Энхцэцэг, Сэлэнгэ аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, аймгийн ЗДТГ-ын НБХ-ын ахлах мэргэжилтэн Б.Оюун, ОХУ-ын Буриад улсын их сургуулийн гадаад харилцааны хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн Оюна Мугкуевна Бадмаева, Буриад улсын их сургуулийн хэлтсийн дарга В.А.Ирина, Цагааннуур сумын Засаг дарга Н.Зоригоо, ЕБС-ийн захирал, хичээлийн эрхлэгч, төгсөх ангийн сурагчид оролцлоо. Энэхүү үйл ажиллагаагаар манай улсын томоохон их дээд сургуулийн төлөөлөл биечлэн ирж, өөрийн сургуулийн онцлог, мэргэжлүүдийн талаар танилцуулдаг учраас мэргэжлээ сонгож буй хүүхдүүдэд ихээхэн дэмжлэг өгдөг аж. Тухайлбал элсэлт ихтэй МУИС, ШУТИС, АШУИС гэх мэт сургуулиудын төлөөлөл биечлэн оролцож хүүхдүүдэд мэдээлэл өгдөг юм. Ингэж мэдээлэл авсан хүүхдүүд өөрийн сонирхсон мэргэжлээ аль нэгэн хүний шахалтаар бус өөрийн хүсэлтээр сонгоход ач холбогдлоо өгдөг ажээ.
Мэргэжил сонголт арга хэмжээг аймгийн ЗДТГ-аас санаачлан жил бүрийн хавар ЭЕШ эхлэхээс өмнө зохион явуулдаг уламжлалтай.

Ч.Отгонцэцэг