Гал гарсны улмаас дөрвөн хүн угаартаж нас баржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд хаягтай 8х6 хэмжээтэй байшинд гал гарч дөрвөн хүн нас баржээ. Цагдаагийн байгууллагад анх мэдээлэл очсоноор галын шинжээч, шинжээч эмч нарыг оролцуулан хэргийн газрыг шалгахад гэр бүлийн дөрвөн хүн угаартан нас барсан байв. Энэ айлын 6 настай хүү амбаарт цаас шатааж байгаад гал алдсаны улмаас гэр бүлийн гишүүд нь угаартан нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Галын улмаас байшинд байсан 56 настай эрэгтэй Э, 55 настай эмэгтэй Д, 61 настай эрэгтэй Н, 54 настай эрэгтэй Т нарын ах дүү угаартан нас барсан шалтгааныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Харин тус айлын 6 настай хүүхэд галд өртөөгүй эсэн мэнд үлдсэн байна.
Ж.Батсайхан