Цагаан нуурын чөлөөт бүсэд нэг га газрыг 200 мянган төгрөгөөр түрээсэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 19:02:39

“Цагаан нуурын эдийн засгийн чөлөөт бүс удахгүй үйл ажиллагаа явуулж эхэлнэ" гэдгээ  тус байгууллагын захиргааны дарга  С.Асылхан хэвлэл мэдээллийнхэнд  дуулгалаа.

Тэрбээр, “Гааль болон улсын бүртгэлийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Эдийн засгийн чөлөөт бүсэд БНХАУ-ын талаас худалдаа наймаа эрхлэхээс гадна тариа ногоо тарих, ОХУ-ын зүгээс, мод чулуу боловсруулах үйлдвэр байгуулах сонирхолтой байна” хэмээв.

Тус чөлөөт бүсэд аль хэдийн үйлдвэр үйлчилгээ эрхлэх сонирхолтой хувь хүн, аж ахуй нэгжид газар олгож эхэлжээ. Нэг га газрыг 200 мянган төгрөгөөр түрээслэх аж. Харин одоо харуул хамгаалалтын асуудал шийдэгдэхийг хүлээж байгаа гэнэ.

“Цагаан нуурын эдийн засгийн чөлөөт бүс” нь Евро-Азийг холбож буй АН-32 чиглэлийн авто замын дагууд оршдог бөгөөд нийт 708.4 га талбайтай юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд