“Аврагчийн гараас -Амьдрал цэцэглэнэ” хөшөөт цогцолборыг нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-05-10 16:41:41
Дорнод /МОНЦАМЭ/. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн баатруудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, үе үеийн аврагч, гал сөнөөгчдийг алдаршуулах, баатарлаг үйлсийг нь ард иргэдэд сурталчлах, шинэ үеийн залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Аврагчийн гараас-Амьдрал цэцэглэнэ” хөшөөг Дорнод аймгийн төв дэх “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүлж байна.

Олон нийтийн хандив дэмжлэгээр Дорнод аймгийн төвд сүндэрлэж буй энэ хөшөөг энэ сарын 18-ны өдөр нээх гэж байна.
Одоогоор хөшөөг босгоход дэмжлэг үзүүлэх хандивын аян үргэлжилж байгаа учир иргэд Хаан банкны 5422227096 тоот дансанд хандив өргөх боломжтой юм.
Дашрамд дуулгахад, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооноос төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын дунд спортын аварга шалгаруулах тэмцээнийг энэ үеэр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Тус тэмцээнд нийт 15 багийн 300 орчим тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ