Байнгын хороо хуралдаанаа хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-01 17:18:13

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр 14.00 цагаас хуралдах байсан ч хуралдаанаа маргааш болгон хойшлуулав.

Хууль зүйн байнгын хороо Төрийн ордоны А танхимд цаг сунган хуралдсанаас тус байнгын хороо хуралдаанаа хойшлуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар 2012-2015 оны Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт, 2015 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газрын хийсэн ажлын тайлан, 2016 онд хийх ажлын төлөвлөгөөний талаар холбогдох байгууллагын мэдээлэл болон намрын ургац хураалтын дүн болон 2015-2016 оны өвөлжилтийн нөхцөд байдлын талаар Монгол Улсын Шадар сайд болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл сонсохоор товлоод байв.

Байнгын хорооны хуралдаан маргааш үдээс хойш 14 цагаас хуралдана.

Б.Туул

Холбоотой мэдээ