Газрын генератор ажиллуулж тунадас нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-05-15 10:16:04
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн явуулын экспидиц өчигдөр орой 22 цагт Рэнчинлхүмбийн газрын генераторыг ажиллуулж 3 ширхэг түлш шатаасны үр дүнд хуурайшилтын 4-р зэрэглэл түймрийн эрсдэл нэн их аюултай  байсан Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр сумын нутагт 15 мм бороо, цас орсон байна.
Тодруулбал тусгай зууханд зориулалтын түлшийг шатааж утаагаар нь иодот мөнгө гэдэг бодисыг үүлрүү оруулж тунадас нэмэгдүүлдэг гэнэ. Мөн цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн үйл ажиллагаанд хэрэглэх хуваарьт 30 ширхэг пуужинг татан авч нийт 33 ширхэг пуужингийн нөөцтэй болжээ. Тус  экспедиц 4 удаа гарч ажиллан нийт 18 ширхэг пуужинг зарцуулан ажилласны үр дүнд аймгийн ихэнх нутгаар 1-13 см хэмжээтэй цас орсон нь ой хээрийн түймрийн эрсдлийг бууруулж, мал хаваржилт, газар тариаланд өгөөжтэй ажил болж байгаа ажээ.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ