Иракийн парламентын сонгуульд "Саирун" бүлэг тэргүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЭРБИЛЬ. /РИА Новости/. Иракийн нийт 18 мужийн 16-ийнх нь оршин суугчдын саналын хуудсыг тоолсны дараах байдлаар Шиит шашны нөлөө бүхий зүтгэлтэн Муктада ас-Садр тэргүүтэй сонгуульд эвсэн орж буй "Саирун" бүлэг парламентын сонгуульд тэргүүлжээ. Энэ тухай Иракийн бие даасан дээд комисс өчигдөр орой мэдэгдсэн байна.
Үлдсэн 2 муж болох Дахук болон Киркук муж дахь санал хураалтын эцсийн дүнг өнөөдөр зарлах аж.
“Лалын улс” бүлэглэлээс чөлөөлөгдсөнийхөө дараа анх удаа явуулж буй парламентын сонгууль нь Ирак улсад өнгөрсөн бямба гарагт эхэлсэн юм. Сонгуулийн ирц 44,52 хувьтай байсан бөгөөд санал хураалтад 10,7 сая хүн оролцсон байна.
“Саирун” бүлэгт бусад нам, хөдөлгөөнөөс гадна Иракийн коммунист нам багтдаг аж.
Тус сонгуульд улс төрийн 200 орчим нам нэгдсэн 29 бүлэг оролцсон бөгөөд парламентын депутатын 329 суудлын төлөө 7 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдсөн аж.

Сонгуульд ялсан бүлэг ирэх 4 жилд улс орноо удирдах засгийн газрыг эмхлэн байгуулах юм.
Э.Аянзаяа