Архины хамааралтай 80 иргэн дуршил бууруулах тусгай хөтөлбөрт хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-05-15 16:37:14
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль Эрх зүйн хэлтсээс “Архигүй амгалан-амьдрал” хөтөлбөрийг хэрэгжүүлж хөтөлбөрт 20 сум 1 тосгоны нийт 80 иргэн хордлого тайлах, дуршил бууруулах, сэтгэл заслын эмчилгээ, тусгай хөтөлбөрт сургалтанд хамрагдлаа.
Хөтөлбөрт хамрагдсан иргэдтэй архи дахин уухгүй, архинаас татгалзах "Итгэлцлийн гэрээ” байгуулж, аймгийн Засаг дарга Л.Ганболд “Итгэлийн илгээмж” гардуулан цаашид тусламж дэмжлэг үзүүлэн ажлын байраар хангах, байнгын холбоо харилцаатай хамтран ажиллана гэдгийг хэлж байв. Мөн  хөтөлбөрт хамрагдсан иргэдэд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн Голч лам Б. Баяраа, Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд нар "Зөв амьдрахуй" сургаал, ном айлдлаа.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Сүүн тахилт”, “Хоймор сайхан” төрийн бус байгууллага, ДЗМОУБ-ын Хөвсгөл аймаг дахь нэгж болон Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц наркологийн тасаг, Цагдаагийн газар, МСҮТ зэрэг байгууллагууд аймгийн ЗДТГ-ын Хууль, Эрх зүйн хэлтэстэй хамтран ажиллажээ.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ