Хүүхдийн байгууллага дуутай, номтой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-02 10:38:33

Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс сүлд дуутай боллоо.

“Гэгээн алсад хүрэх дуу” хэмээх энэхүү дууны үгийг “Болор цом-31” наадмын 4-р байрын шагналт яруу найрагч, Төгрөг сумын Соёлын төвийн эрхлэгч Д.Өсөх-Эрдэнэ бичиж, аяыг Морин хуур наадмын 5 удаагийн тэргүүн байрын шагналт, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хужирт сумын уугуул  Б.Бямбабаяр зохиосон байна.

Мөн хүүхдийн байгууллагын 90 жилийн түүхийг багтаасан “Шуугиан тасраагүй 90 хавар” номын нээлтийг хийлээ. Уг номыг яруу найрагч Д.Өсөх-Эрдэнэ бичсэн бөгөөд  Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Пүрэвсүрэнд гардуулан өгсөн юм.

Б.Батчимэг

 

 

Холбоотой мэдээ