НДШ төлөхөөс зайлсхийгчид

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-02 11:54:40

Баян-Өлгий аймгийн нийгэм даатгалын хэлтэс өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн энэ оны тэтгэвэр тэтгэмжийг өнөөдрөөс эхлэн ойрын өдрүүдэд өгч дуусгахаа мэдэгдлээ.

Гэхдээ зарим байгууллагууд нийгэм даатгалын шимтгэл төлөхөд хариуцлагагүй ханддагийн улмаас эдгээр иргэдийн тэтгэвэр тэтгэмж цаашид тасалдах эрсдэлд хүрч болзошгүй байна. Тус хэлтсийн дарга С.Шаяхмет НДШ-ийн өрийн 90 хувь буюу 300 сая төгрөг зөвхөн боловсролын салбарт, аймгийн төвд байгааг дурдаад, төлөхгүй байгаа Өлгий сумын нийт цэцэрлэг болон ихэнх сургуулийг нэр заан анхааруулав. Гэтэл нэг, хоёрдугаар бүрэн дунд сургууль тэдэнтэй адил хэмжээнд санхүүжихийн хэрээр шимтгэлээ цаг тухайд нь төлсөөр ирсэнээс үзэхэд энэ дутагдал нь сургууль, цэцэрлэг бүрийн төсөв захиран зарцуулагчдын хариуцлагатай л холбоотой юм байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ