Техасын дунд сургуульд хүмүүс рүү гал нээсний улмаас олон хүн амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН./РИА Новости/. АНУ-ын Техас муж улсын Санта-Фе хотын нэгэн дунд сургуульд хүмүүс рүү гал нээсний улмаас 8 хүн амь үрэгджээ. Энэ тухай телевизийн “АВС13” суваг мэдээлжээ.
Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байгаа тухай орон нутгийн цагдаагийн дарга мэдэгдсэн байна. Түүнчлэн энэ хэргийн улмаас 3 хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд 1 хүнийх нь биеийн байдал тун хүнд байгаа гэнэ.
Цагдаа нар энэ хэрэгтэй холбогдуулан 2 хүнийг баривчилсан бөгөөд урьдчилсан мэдээллээр, баривчлан саатуулагдсан 2 хүн нь тус сургуулийн сурагчид аж.
Буутай этгээдүүд гал нээх үеэр галын дохиолол ажиллаж, сурагчид ангиас гарч эхэлсэн байна.

Э.Аянзаяа