Цагдаагийн шаардлага болон замын хөдөлгөөн зөрчсөн жолоочийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-21 11:04:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Автомашингүй өдрийн арга хэмжээг зохион байгуулж байх үеэр цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн нэгэн эмэгтэй жолоочийн зураг олон нийтийн сүлжээнд олны анхааралд өртсөн. Уг хэргийг ЗЦА-аас шалгаж байна. Тодруулбал, энэ сарын 19-ны өдрийн  10.45 цагт Сүхбаатар дүүрэгт байрлах Нарны зам, Урбанекын уулзвар дээр Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн “Prius-20” маркийн автомашины жолооч эмэгтэй явган хүний замаар  давах гэж хүчээр зүтгэсэн, шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг дайрах гэж оролдсон зөрчил гаргасан байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ