“Түр худалдааны цэг” байгуулж ажлын байр нэмэгдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-21 12:36:07
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын Засаг даргын Тамгын газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр "Түр худалдааны цэг" төсөл хэрэгжүүллээ.
“Түр худалдааны цэг” төслийг нийтийг хамарсан ажлын шугамаар гүйцэтгэж ажилгүй иргэдийг оролцуулсан байна.
Энэ төсөлд сумын ИТХ-ын дарга Х.Өнөрцэцэг хувиасаа 100,0 мянган төгрөг, Н.Сэлэнгэ захиралтай "Мөнхжин ой" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 800,0 мянган төгрөгийн модон материал хандивлаж, орон нутгийн ажилгүй 8 иргэнийг түр ажлын байраар хангалаа гэж сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Суманд түр худалдааны цэг байгуулснаар дулааны улиралд иргэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах нэгэн боломж нээгдэж байгаа юм.
М.Батжаргал

Холбоотой мэдээ