Сумдын худалдаа үйлчилгээний газруудын жин хэмжүүрт баталгаажуулалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-05-24 12:20:37
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс Малчин, Хяргас, Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай, Баруунтуруун, Зүүнговь, Тэс сумдад ажиллаж батлагдсан график, төлөвлөгөөний дагуу 2018 оны ээлжит баталгаажуулалтыг хийж гүйцэтгэсэн байна.
Энэ үеэр худалдаа үйлчилгээний газруудад тохирлын үнэлгээ, магадлан хяналт хийж, сумдын Баталгаажуулалтын орон тооны бус салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 55 аж ахуйн нэгжид тохирлын гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ. Тэрчлэн, 13 аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг даалгавар өгчээ.
Мөн албан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа 132 ширхэг жин хэмжүүр, даралтын 16 ширхэг хэмжих хэрэгсэл, 17 ШТС-ийн 32 хэмжих хэрэгслийг баталгаажуулалтанд хамруулсан байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ