Швед, Монголын ХЭҮК-ын төлөөлөл хүний наймааны асуудлаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-30 15:49:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг энэ сарын 29-ний өдөр Шведийн Вант Улсын Хүний наймаатай тэмцэх асуудал хариуцсан Элчин сайд Пер-Андерс Сүнессоныг хүлээн авч уулзлаа. Тэд "Хүн худалдаалах гэмт хэрэг, хүний наймааг таслан зогсоох" асуудлаар санал солилцов.Уулзалтаар Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хүний наймааг таслан зогсоох чиглэлээрх хууль, эрх зүйн зохицуулалт, урьдчилан сэргийлэх орчин нөхцөл, хохирогч хамгаалал, олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомжийн хэрэгжилт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Комиссын гишүүний зүгээс хийж хэрэгжүүлсэн ажлын туршлага, шийдвэрлэсэн байдал, Шведийн Вант Улс дахь хүний наймааны эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа зэрэг мэдээллийг харилцан хуваалцлаа. Мөн боломж бүрдсэн тохиолдолд газар дээр нь очиж туршлага судлах боломжийг судлахаар тохиролцов.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ