Хяргас суманд 300-аад малчин эмэгтэй чууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Хөгжил өөд эмэгтэйчүүд” сэдэвт малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өчигдөр Хяргас суманд боллоо. Эх, үрсийн баярыг угтаж хийсэн энэхүү үйл ажиллагааны нээлтийн үеэр 300-аад эмэгтэйчүүдийн баярын жагсаал болж, энэ үеэр хөдөөгийн гурван багийн малчин эмэгтэйчүүд морьтой жагсаалд оролцсон юм. Монгол үндэсний хувцсаараа гоёсон охид бүсгүйчүүд, хүүхнүүд эгнэн жагсаалаар явж, тэдэн дунд Алдарт эхийн 1, 2-р зэргийн одон медалиа энгэртээ зүүсэн азай буурал эхчүүд сүүн цацал өргөж байлаа.
“Хөгжил өөд эмэгтэйчүүд” чуулга уулзалтаар хөдөөгийн малчид, тэр дундаа малчин эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудал, тэдний эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал зэрэг асуудлыг хөндөж ярилцсан юм. Хяргас сумын малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн бол сумын Засаг дарга Ц.Цэвээнравдан, ИТХ-ын дарга А.Баярмагнай нар сум орон нутгийнхаа мал аж ахуйн салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрчлэн аймгийн УЗХ-ны дарга Э.Дуламсүрэн энэхүү чуулга уулзалтад оролцож, хүмүүнлэгийн байгууллагаас малчиддаа зориулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ярьсан юм. Малчин эмэгтэйчүүдийн хувьд бэлчээр хомсдож, ган гачиг, зуд турхан нүүрлэж, малын түүхий эдийн үнэ ханш хямд төсөр байгааг хөндөж ярьж байлаа. Үүнээс гадна малчдын тэтгэврийн насыг наашлуулж өгсөн нь сайшаалтай байгаа ч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх шаардлагыг хангах малчид цөөхөн байгаа гэж ярьж байв. Чуулга уулзалтын үеэр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж байгаа зарим эмэгтэйчүүдийг аймаг орон нутгийн болон төрийн бус байгууллагуудын шагналаар шагнаж урамшууллаа. Чуулга уулзалтын үеэр малчин эмэгтэйчүүд өөрсдийн хийсэн сүү цагаан идээ, элдсэн хонь, хурганы арьс, суран эдлэл, талх боорцог зэргээр үзэсгэлэн худалдаа гаргасан юм. Мөн Хяргас сумын харъяат, аймгийн төвд ажиллаж амьдарч байгаа нарийн мэргэжлийн эмч нар хүрэлцэн ирж, зөвлөлгөөнд оролцсон бүсгүйчүүд болон сумын ард иргэдэд нэг өдөр үнэ төлбөргүй үзлэг хийлээ. Хяргас сум нь Увс аймгийн хамгийн олон мянгат малчинтай сум бөгөөд тэр ч үүднээс улс, аймаг, сумын аварга сайн малчид олноор төрөн гарсан байдаг аж.

Б.Батхүү