87 настай буурай “Дархан бэр”-ийн батламж, энгэрийн тэмдэг гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-04 10:44:26
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монголчууд эрт үеэс гурван хүү дараалан төрүүлсэн бэрээ “Дархан бэр” хэмээн өргөмжлөн хүндэлж ирсэн уламжлалтай. Энэ утгаар сүүлийн үед өвөг дээдсийнхээ үлдээсэн уламжлалыг сэргээж ийнхүү “Дархан бэр” хэмээх хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг болсон байна. 
Сэлэнгэ аймгийн НАМЭХ-ноос Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд энэхүү арга хэмжээг анх удаа зохион явууллаа. Өвөг дээдсийнхээ сайхан уламжлалыг дэлгэрүүлж, олон түмэндээ хүртээх зорилго бүхий “Дархан бэр”-үүдээ алдаршуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнгөрсөн амралтын бямба гарагт боллоо. Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаан дээр нийт 185 эх "Дархан бэр" хэмээх энгэрийн тэмдэг, цолны батламж гардсан юм.
Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч дарга Б.Нарантуяа, орлогч дарга Ж.Сайнцог, Сүхбаатар сумын МАН-ын хорооны дарга Ж.Санжжав, Сүхбаатар сумын Засаг даргын Орлогч дарга С.Чойсүрэн нар оролцлоо.
Энэхүү арга хэмжээний хамгийн өндөр настай нь 87, хамгийн залуу нь 26 настай байв.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ