Хорих ангид гэнэтийн шалгалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-03 11:36:22

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын баталсан удирдамжийн дагуу прокурорын байгууллагын төлөөлөл Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Таширын аманд байрлах ШШГЕГ-ын харьяа хорих 429 дүгээр ангид  гэнэтийн шалгалт хийсэн байна.

Шалгалтаар тухайн хорих ангийн жирийн болон чанга дэглэмтэй ялтнуудын хорих байр, тусгаарлах тасалгаа болон сахилгын хорих байранд үзлэг хийж, ялтнуудын ял эдлэлтийн байдалтай танилцаж, хорих ангийн харуул хамгаалалт, аюулгүй байдал, хоногийн жижүүрлэлтийн бүрэдлэхүүн, телекамерийн хяналт, цахилгааны нөөц үүсгүүрийн ажиллагааг шалгажээ. Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар прокуророос хорих ангийн удирдлагад тодорхой үүрэг чиглэл өгч, прокурорын шаардлага хүргүүлсэн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ