Хүдэр сумыг өндөр хурдны интернэтийн үйлчилгээнд холбож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумыг шилэн кабелиар холбох 26 км газар шорооны ажил ид өрнөж байна. Одоогийн байдлаар сумын төв хүртэлх дөрвөн км газрын ажил үлдээд байгаа ажээ.
Ийнхүү шилэн кабельтай болсноор Хүдэр сумынхан харилцаа холбооны хувьд тасралтгүй, найдвартай, хурдан шуурхай ажиллах, интернетийн үйлчилгээг төрийн байгууллагууд төдийгүй ард иргэд өргөнөөр хүртэх боломж бүрдэх аж.
Тус сумыг өндөр хурдны шилэн кабельд холбох ажил нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэж байгаа юм байна. Тодруулбал "Мэдээлэл Холбооны Сүлжээ" ХХК, "Болд Төмөр Ерөө Гол" ХХК, "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХК, Хүдэр сумын ЗДТГ гэсэн дөрвөн байгууллагын хамтын хүч ажээ.
Мөн сумын иргэн н.Батсайхан хоёр хүүгийнхээ хамтаар эл ажилд техникийн тусламж үзүүлэн ажиллаж байгаа гэнэ. Төр, хувийн хэвшил, иргэний оролцоотойгоор Хүдэрчүүд тун удахгүй өндөр хурдны интернэт үйлчилгээг авах нь.

Ч.Отгонцэцэг