Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа 14 судалгааны ажил хийжээ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-12-03 14:46:50

Завхан аймагт төвтэй  Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанд Завхан аймгийн 18 сум, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Бигэр гэх мэт 12 сум, Увс аймгийн 11 сум, Баянхонгор,  Ховд, Архангай аймгуудын 8 сумын газар нутаг хамардаг байна.

Өнөөдрийн байдлаар Хяргас нуур-Завхан голын сав газарт хамаарах сумдад 88.1 мянган хүн ам оршин сууж байна. Мөн 2,8 сая толгой мал байна. Мөн Завхан, Хүнгий, Чигжийн голууд, түүний цутгал голууд оршиж нийт усны нөөц нь 937 сая м3/жил байна. Том, жижиг усан цахилгаан станц, хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын үйлдвэрүүд зэрэг томоохон ус хэрэглэгчидтэй юм. Энэ жил тус захиргаа судалгаа, шинжилгээ, хяналтын 14 ажлыг хийжээ. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ