Сумдын залуучуудын бага наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-12 18:14:41
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн сумдын залуучуудын урлаг, спортын бага наадам энэ сарын 22-24-ний өдрүүдэд Халхгол суманд болно. Энэхүү урлаг, спортын бага наадмыг “Монгол Улсын төлөө зүтгэе” уриан дор зохион байгуулж байгаа юм.
Хөдөөгийн 13 сум тус бүрийн 20-иос дээшгүй хүний бүрэлдэхүүнтэй баг өрсөлдөх тус наадмын удирдамж, хөтөлбөрийг батлан, бэлтгэл ажлыг базааж байна гэж Халхгол сумаас мэдээлэв.
Энэхүү наадам нь  залуучуудын эв нэгдлийг бэхжүүлэх, урлаг спортын авьяастан, чадвартнуудыг нээн илрүүлэх, соёлын биет болон биет бус өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ