Хатанбаатар Магсаржавын сэлэм Ховдын музейд бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ 1912 онд Ховд хотыг Манжийн эрхшээлээс чөлөөлөхөд оролцсон Хатанбаатар Магсаржавын сэлэм, Алдаржавын Аюушийн хэрэглэж байсан хөөрөг гэх мэт ховор нандин үзмэрүүдийг Ховд аймгийн музейн сан хөмрөгөөс харж үзэж болно.
1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарласны дараагаар шинэ байгуулагдсан Засгийн газраас амбаныг зайлан явах шаардлагыг амбан ноёнд Магсаржав дамжуулсан боловч гарч явахаас татгалзсан байна. 1912 оны зун Баруун хязгаарыг төвшитгөн тогтоох сайдад Баргын Манлайбаатар Дамдинсүрэнгийн хамтаар томилогдон Ховдыг дайран эзлэх ажиллагааг шууд удирдаж, Манж, Хятадуудыг буулгаж авчээ.
Монгол Улсын хосгүй үнэт дурсгалын жагсаалтад бүртгэгдсэн XIII-XIV зууны үед холбогдох чонын сийлбэр бүхий Манж Чин улсын үеийн цаазын сэлэмийг Хатанбаатар С.Магсаржав хэрэглэж байжээ.

Манжаас тусгаарлах Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Ховдыг чөлөөлсөн гарамгай гавьяаг нь үнэлэн Богд хаант Монгол улсын Засгийн газраас Магсаржавыг үе улиран залгамжлах Хатанбаатар ван цолоор шагнасан байдаг.

А.Бямбасүрэн