“Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-06-14 10:42:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёл, урлагийн газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, “Болд” ХХК, Монголын зураачдын эвлэл, “Эх Монгол” сан ТББ хамтран зохион байгуулж буй “Хүүхдийн ертөнц” гурав дахь удаагийн уралдаан зарлалаа. 
Монгол эх орон, хүн ардын амьдрал ахуйг хүүхдийн нүдээр тольдон харуулсан энэхүү уралдааныг сэргээн 2014, 2016  онд зохион байгуулсан юм.
Уралдаан нь Монголын түүх, өв соёл, монгол судлал, хэл, уран зургийн бүтээлийг  дэмжих, хүүхэд багачуудын ертөнцийг үзэх үзэл, байгаль дэлхийгээ хайрлах, эх орон, ээж аав, ахан дүүсээ хайрлах, түүгээрээ бахархах, хүүхэд багачуудын дүрслэн зурах идэвхийг өрнүүлэх, зурах авьяастай, бүтээлч сэтгэлгээтэй хүүхдүүдийг нээн илрүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой.
Уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн 6-18 насны сурагчид хамрагдах боломжтой бөгөөд шалгаруулалтыг 6-9, 10-14, 15-18 гэсэн насны ангиллаар зохион явуулна.  Уралдаанд оролцох сурагчдын бүтээлийг 2018 оны 09 сарын 01-нээс 11 дүгээр сарын 01-нийг хүртэл сургуулиуд дээрээ зохион байгуулна. Шалгарсан сурагчдын бүтээлийг Аймаг, дүүргийн боловсролын газраар уламжлан “Эх Монгол сан” ТББ-ын хаягаар хүлээн авч, шилдэг бүтээлийг тусгай комисс шалгаруулж, 2018 оны 12 дугаар сарын 15-ны дотор дүгнэн, шагнал гардуулах юм.

Бүтээлийг А2 /42см*60см/ хэмжээтэй ватум цаас болон зургийн зориулалтын цаасан дээр усан будаг, тосон харандаа /пастель/, өнгийн харандаа, гуашь /шороон будаг/ гэсэн зориулалтын материалаар зурна.
Уралдаанд ирэх бүтээлд сэдэв заахгүй бөгөөд монгол орны дахин давтагдашгүй онцлог бүхий байгаль орчин, цаг уур, монгол үндэсний уламжлалт хэв шинж, ахуй амьдралыг илүү тусгасан, Монгол бахархлыг төрүүлэхүйц, хүүхдийн задгай сэтгэлгээ, чөлөөт арга ажиллагааг эрхэмлэн дотоод ертөнцийг нь нээж хүсэл мөрөөдөл, бодол санааг нь илүү гаргасан байх шаардлагатай.

Уралдаанд нэг хүүхэд нэг бүтээлээр оролцоно. Уралдаанд оролцож байгаа сурагчид нь овог нэр, нас, хүйс, регистрийн дугаар, сургууль, ангийн хаяг, холбоо барих утсаа зөв бичиж, 6х9 хэмжээтэй өнгөт цээж зургийн хамт зарласан хугацаанд зургийн хамт ирүүлнэ.
Уралдааны шалгаруулалтыг 6-9, 10-14, 15-18 гэсэн гурван насны ангилал тус бүрт Гранпри нэгдүгээр байр нэг сурагч, дэд байр хоёр  сурагч, гутгаар байр гурван сурагч, тусгай байранд 15 сурагч шалгарна.
Эхний 3 байранд шалгарсан 9 сурагчид Өргөмжлөл, Мөнгөн шагнал, “Авьяас” алтан медаль гардуулж, Төрийн ордон, Төрийн түүхийн музейтэй танилцуулж, кино үзүүлнэ. Шагналт байрт шалгарсан 15 сурагчид өргөмжлөл, каталогийг сургуулийн хаягаар нь хүргүүлэн олгоно. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг буцааж олгохгүй бөгөөд шагналт байрт шалгарсан шилдэг бүтээлүүдийг Олон улсын хүүхдийн гар зургийн үзэсгэлэнд оролцуулна.

Бүтээлийг “Эх Монгол” сан ТББ, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо,  Чингисийн өргөн чөлөө, Business Tower, 10 дугаар давхар 1001 тоот хаягаар хүлээн авна.
Уралдааны шалгаруулалтыг доорх журмаар байр эзлүүлнэ. Үүнд:
6-9 нас:
Гранпри 1-р байр нэг сурагч 500.000 төгрөг, өргөмжлөл
2-р байр хоёр сурагч тус бүр 300.000 төгрөг, өргөмжлөл
3-р байр гурван сурагч тус бүр 150.000 төгрөг, өргөмжлөл
Тусгай байр эзэлсэн 5 сурагчид өргөмжлөл, дурсгалын зүйл олгоно.
10-14 нас:
Гранпри 1-р байр нэг сурагч 500.000 төгрөг, өргөмжлөл
2-р байр хоёр сурагч тус бүр 300.000 төгрөг, өргөмжлөл
3-р байр гурван сурагч  тус бүр 150.000 төгрөг, өргөмжлөл
Тусгай байр эзэлсэн 5 сурагчид өргөмжлөл, дурсгалын зүйл олгоно.
15-18 нас:
Гранпри 1-р байр нэг сурагч 500.000 төгрөг, өргөмжлөл
2-р байр хоёр сурагч тус бүр 300.000 төгрөг, өргөмжлөл
3-р байр гурван сурагч тус бүр 150.000 төгрөг, өргөмжлөл

Тусгай байр эзэлсэн 5 сурагчид өргөмжлөл, дурсгалын зүйл олгоно. Улсын уралдааны шагналт байрт шалгарсан 15 сурагчид өргөмжлөл, каталогийг сургуулийн хаягаар нь хүргүүлнэ. Мөн сурагчдаа сайн зохион байгуулан оролцуулж, байр эзлүүлсэн гурван багшид уралдаан шалгаруулах комисс дотоод журмаар тусгай шагнал олгох юм. Үүнд:
Нэгдүгээр байр нэг, 300.000 төгрөг, өргөмжлөл
Хоёрдугаар байр нэг, 200.000 төгрөг, өргөмжлөл
Гуравдугаар байр нэг, 100.000 төгрөг, өргөмжлөл
 

Холбоотой мэдээ