"Халзан-Уул” рашаан сувиллын үйл ажиллагаанд зориулж дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-06-15 14:38:44
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Засаг дарга "Халзан уул" рашаан сувиллын үйл ажиллагааг дэмжиж 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Энэ мөнгөөр рашаан сувиллын тохижилт, иж бүрэн засвар хийгээд үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах, аялал жуулчлалын сувиллыг цогцоор нь хөгжүүлэхэд зориулахаар болсон аж.
Мөн орон нутгийн 31,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “УАЗ фургон” маркийн шинэ автомашинтай боллоо. Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин  зургадугаар сарын 14-нд Уламжлалт анагаах ухаан рашаан сувиллын төвийн дарга Д.Эрдэнэцэцэг болон хамт олонд машины түлхүүрийг гардуулав.
Халзан-Уулын рашаан сувилал нь 8О-1ОО орчим хүн хүлээн авч рашаан болон физик эмчилгээ, эмийн бус 17 төрлийн эмчилгээ хийж байна. Энд амралтын 2-4 ортой  2О шахам байр бусад үйлчилгээний  барилга, байгууламж,  эмнэлэг, гал тогоо, соёлын төв ажилладаг.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ