Зураач С.Заяасайханы “Цаг хугацааны машин”-аар ирэх сард аялаарай

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-06-18 18:05:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын соёлын элч, зураач С.Заяасайхан "Time machine" буюу "Цаг хугацааны машин" үзэсгэлэнгээ ирэх долдугаар сарын 1-5-нд үзэгч олонд толилуулна.

Зайсан дахь Белла Виста хотхоны Q Art галерейд гаргах тус үзэсгэлэнд түүний өмнө нь дэлгэж байгаагүй сүүлийн үеийн 20 гаруй шинэ бүтээл багтжээ. Үзэсгэлэнгийн куратороор Торонтогийн үндэсний урлагийн музейн куратор, Осака хотын Soho Art  галерейн захирал Селио Барратто ажиллах юм.

Зураач С.Заяасайхан нь Европ, Англи, Америк, Австрали, Япон, Хятад, Араб, зэрэг 20 гаруй оронд үзэсгэлэнгээ гаргаж байсан, бие даасан чөлөөт уран бүтээлч юм. Тэрбээр өнгөрсөн оны 11 дүгээр сард  "Монгол Контент" ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсаны дагуу түүний бүтээлийг бусдад лицензийн журмаар ашиглуулах эрхийг шилжүүлэн авчээ.

Энэ хүрээнд эхний ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд “Time machine” үзэсгэлэнг хамтран зохион байгуулах, зураачийн тухай баримтат киног бүтээж байгаа аж.

Д.Өлзий
Холбоотой мэдээ