Майк Помпео Умард Солонгост дахин айлчлах бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-06-19 14:05:57
ВАШИНГТОН. (РОЙТЕРС). АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын өнгөрсөн долоо хоногт хийсэн дээд хэмжээний уулзалтаас хойш нэг их удаагүй байхад БНАСАУ-д дахин айлчилж, уг уулзалтаар тохиролцон хүлээсэн үүргийн биелэлтийг хангах асуудал хэлэлцэхээр төлөвлөж буйгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео даваа гарагт Детройтын эдийн засгийн клубын уулзалт дээр үг хэлэхдээ мэдэгджээ.
 
Ройтерс агентлагийн мэдээлснээр, “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах чиглэлд хүчин чармайлт тавих үүрэг хүлээж буйгаа Умард Солонгосын удирдагч нэн тодорхой илэрхийлсэн. Гэхдээ наана нь хоёр талын хийж гүйцэтгэх ажил их байна” гэж Умард Солонгост хоёр удаа айлчилж, Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ким Жөн Унтай гурав дахь удаагаа уулзсан Помпео тэмдэглэсэн байна.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ