Хялганат тосгоны эдэлбэр газрын асуудлыг судална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-19 22:50:08
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Хангал сумын Хялганат тосгоны эдэлбэр газар тогтоох санал боловсруулах мэргэжлийн комиссыг аймгийн Засаг даргаар ахлуулан байгууллаа.
Тус тосгоны эдэлбэр газрын асуудлаар санал боловсруулан аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх комиссын бүрэлдэхүүнд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Хангал, Сэлэнгэ сумын Засаг дарга, Хялганат тосгоны Захирагч, тухайн сум, тосгоны иргэдийн төлөөлөл, газрын албаны мэргэжилтнүүд оржээ.
Хялганат тосгон анх Эрдэнэт хотын харьяанд байгуулагдсан бөгөөд 1992 оноос Хангал сумын баг буюу тосгон гэж эдэлбэр газаргүй явж иржээ. Тосгоны төв Сэлэнгэ сумын нутагт, засаг захиргааны харьяалал нь Хангал суманд байдаг юм.
М.Батжаргал
 
Холбоотой мэдээ