Говьсүмбэр аймагт 10 мвт хүчин чадалтай нарны цахилгаан станц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2018-06-20 16:28:10
Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 10 мвт хүчин чадалтай нарны цахилгаан станц барихаар болжээ. Төслийн хөрөнгө оруулалтыг  НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан гаргах бөгөөд станцыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын  эрчим хүчний хангамжийн Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 20 хувьд хүргэх зорилтын дэвшүүлсэн аж.
Ерөнхий гүйцэтгэгчээр “Мон хорус” ХХК ажиллах бол туслан гүйцэтгэгчээр ”МММБ" ХХК, “Sankou” ХХК тус тус ажиллах юм бөгөөд бүтээн байгуулалын ажлыг  энэ онд эхлэхээр болсон байна.
Нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилдээ Монгол Улсад 17351183 кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж 90 хувийг нь улсад борлуулах боломжтой аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ