Төрийн албанд элссэн залуус тангарагаа өргөлөө

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 15:41:27

Завхан аймагт төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо.

Энэ жил 11 байгууллагын 33 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөсөн юм. Тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Д.Түвшинжаргал, Аймаг, орон нутгийнхаа өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн эрдэм чадлаа дайчлан, чин шударгаар ажиллах нь зүйтэй” гэдгийг онцлон хэллээ. 

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, төрийн захиргааны албан тушаалд шинээр томилогдон ажиллаж байгаа эдгээр залуучууд нь  ийнхүү төрдөө андгай тангараг өргөж, амлалт өгөн, хуульд захирагдан ажиллахаа илэрхийлж буй нь тэдний хувьд нэр төрийн хэрэг юм.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ