Японы сансар судлалын төхөөрөмж урт хугацааны дараа зорьсон газраа хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-06-27 11:20:24
ТОКИО. /Киодо/. Японы “Хаяабуса-2” нэртэй сансар судлалын төхөөрөмж урт хугацааны аяллын дараа "Рюгү" гэх бага гараг дээр хүрч очиход хорьхон километрийн зай үлдээд байгаа тухай лхагва гарагт “Киодо” агентлаг мэдээлэв.

Уг төхөөрөмжийг 2014 оны сүүлээр хөөргөсөн бөгөөд 3.2 тэрбум орчим километр замыг туулсны дараа зорьсон газраа хүрсэн ажээ. "Рюгү" гараг нь манай дэлхийд хамгийн их ойртож ирэхдээ 300 сая гаруй километрийн зайтай байдаг бөгөөд “Хаяабуса-2” уг гарагт хүрч очоод байна гэж Японы сансар судлалын агентлагаас мэдээлжээ.

Япон улсын баруун өмнөд хэсэгт оршдог сансар судлалын "Танегашима" төвд 2014 оны арван хоёрдугаар сард бүтээсэн “Хаяабуса-2” төхөөрөмж нь "Рюгү" гараг дээр гурван удаа газардаж, тус гарагийн чулуулгийн дээжийг цуглуулж, нарны системийн хөгжил хийгээд амьдралын үүслийг тогтоох баримт хайх юм.
 
Э.Хулан
 
Холбоотой мэдээ