Улаангом сумын зарим багт цахилгааны шугам татлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 11:47:13

Увс аймгийн Улаангом сумын 6, 9-р багийн айл өрхүүдэд цахилгаан дамжуулах агаарын шугам тавих ажил ид явагдаж байна.

Одоогоор шугам босгох, утас татах, тоолуур тавих ажлууд хийгдэж байгаа бөгөөд нийтдээ 12 шон босгоод байна. Энэ ажил өнгөрсөн сард эхэлсэн бөгөөд энэ сарын 11-нд дуусгаж ашиглалтанд хүлээлгэн өгөх юм байна. Цахилгаан дамжуулах агаарын шугам дамжуулах ажилд зориулж аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 90 сая төгрөг шийдвэрлэсэн бөгөөд өнгөрсөн жил тал хувийг нь гаргасан байна.

Айл өрхүүд хашаандаа тавигдсан гэрлийн шонгоос гэр хүртэлх цахилгааны утасны төлбөрөө өөрсдөө хариуцах аж.

Эдгээр багийн айл өрхүүд гэрэл цахилгаангүй, нэг тоолуур дээрээс олон айл салаалуулан цахилгаан авсан зэрэг бэрхшээлтэй байсныг ийнхүү шийдвэрлээд байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ