МАН-ын бүлгийн хуралдаан түр завсарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-07 13:56:49

УИХ дахь МАН-ын бүлгийн Төрийн ордонд дахь хуралдаан түр завсарлалаа.

Тус бүлгийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн байна. Одоогоор бүлгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд эцэслэгдээгүй тул үдээс хойш хуралдаанаа үргэлжлүүлэхээр болжээ. Иймээс өнөөдөртөө амжиж бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхгүй нь.

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг ээлжит хуралдаанаа хийсэн ч мөн л хэвлэлийнхэнд мэдээлэл хийхгүй юм байна. Бүлгийн хуралдаан санал солилцох түвшинд болж өнгөрсөн тул тодорхой шийдвэрүүд гараагүй гэж эх сурвалж хэллээ.

Одоогоор Төрийн ордонд УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанаа үргэлжлүүлж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ